ЯЛАГДАХ ДУРГҮЙ ХҮН
Сонгууль маань сайхан боллоо. Сонгогчид сонголтоо хийж солонгорсон парлаамэнт  бүрдлээ. Автамаат машаан зайлуул чадах чинээгээрээ тоолж сампингаас арай хурдан ажиллалаа. Ялагдагсад гомдож, ялагчид баярлах зуур маньд элдэв л юм бодогдохын. Жишээ нь би ялагдчаад тэр нэр дэвшигч тэгж луйвар хийсэн, тэр нам, эвсэл тэгж мөнгө, архи тараасан гээл скэндаалдаж байгаа гаруудыг жигтэйхэн их дэмжиж байгаа харагдахым. Угаас миний цусанд тийм нэг ялагдах дургүй, хардах дуртай ген байгаад байгааян.
"ЯЛАГДАХ ДУРГҮЙ ХҮН" цааш унших »
ААЛБЭРТ ЭЙНШТЭНЭЭС СУРАЛЦ МИНИЙ ХҮҮХДҮҮД
За сээн байцгаана уу оюутнуудаа. Танай сургуулийн удирдлага, сургалтын албанаас хүсэлт тавьсаны дагуу ганц хоёр паар оркожгоо цагийн багш Зоригт байнаа. Өнөөдөр ирээдүй хойч үе болсон таануусдаа Аалбэрт Эйнштэн гээч мундаг эрдэмтэн ахын чинь захиж үлдээсэн сургааль номлолоор хичээл орноо. Эвшээж унталгүйхэн томоотой сонсоорой миний хүүхдүүд. Хамгийн гол нь идэвхитэй оролцсонд нь дүн тавина гэдгийг анхаарлы. Багш нь ном мом шахдаг жижиг гар ч биш. Ингээд олон юм нуршилгүй гичээлээ эхлэе.
Нэг.Надад ямар нэг онцгой гээд байх чадвар байхгүйдээ. Би зөвхөн туйлын сониуч зантай л хүн” гэж Эйнштэн ах чинь хэлсээн. Тэхээр залуу хүүхдүүд та бүхэн юм бүхнийг сонирх, ажигла, хар, тэмтэрч барьж үз. Хорхой шавьж, байшин барилга, охид хүүхэн. Өөр юу байдгийн бүгдийг сонирх. Ямар зүйл чиний хорхой, аазгайг хөдөлгөж, сониуч занг чинь дэврээж байна, тэр л зүйлдээ чин сэтгэлээ зориул. Ойсоо...

"ААЛБЭРТ ЭЙНШТЭНЭЭС СУРАЛЦ МИНИЙ ХҮҮХДҮҮД" цааш унших »
ӨВӨӨГИЙН МИНЬ САЙХАН ДУРСАМЖУУД
-“1955 оны Ардын хувьсгалын 34 жилийн ойгоор түрүүлсэн С.Оргодол арслан одоогийн Төв аймгийн Баян-Өнжvvл, Баянбараатын харъяат бөгөөд Дундговийн Адаацаг, Төв аймгийн Өнжvvл, Бараантаар нутагладаг “чандруу” Самдан гуайн хүү юм. Улсын наадамд түрүүлсэн хүүгийнхээ тухай эцэг нь сонсоод: -“Та нар буруу дуулаагvй биз дээ. Миний хүү адуунд дуртай болохоос барилдаж байгаагүй л юмдаг” гэж хэлээд үнэмшихгvй байсан гэдэг.

-“Оргодол гуайг 50 орчим настай байхад нь 1974 оны хавар уулзаж байхад намхан биетэй, өргөн цээжтэй, хөнгөн сэргэлэн яриа хөөрөөтэй хvн байсан. Адуу малтай ноцолдож байгаад эрэмдэг зэрэмдэг болсноо их ярина. Цэргээс халагдаж нутагтаа очоод багийн дарга хийж байхдаа, багийн хуралд очихгvй авгайчуулыг морин дээрээ шvvрч авч урдаа суулгаад хуралд аваачиж суулгаж байснаа хуучилна. Цэргээс халагдах жил нь улсын цирк хүч тамирын жvжигчнээр авсан юм билээ.

"ӨВӨӨГИЙН МИНЬ САЙХАН ДУРСАМЖУУД" цааш унших »
ХАН ТӨРИЙН ДОЛООН ЭРДЭНЭЭС УЛБААЛААД ӨГҮҮЛРҮҮН...
Эртээ урьдын цагт дөрвөн их тивийг захиран суудаг жагарын орны Алтан хүрдэт хэмээх Загарбардин хэмээх мундаг эзэн хаан байж гэнээ. Энэ хаан нь муухай баян байснаас гадна “хан төрийн долоон эрдэнэ” хэмээх эд зүйлсийг эзэмшин суух авай. Улс гүрнээ амар амгалан, саад тотгоргүй ер нь аятайхан удирдаад, хийж бүтээсэн агуу их үйл хэргийнхээ хүчээр 7 эрдэнийг өөрийн болгон эзэмшдэг байж. Тэрхүү цагаас эдүгээ хүртэл буддын шашин дэлгэрсэн орнуудад “хан төрийн долоон эрдэнэ”-ийг ихэд эрхэмлэн дээдэлж иржээ. Арван нэгэн онд бид манжийн ноёрхлоос салж VIII богдыг хаан ширээнээ суулгаад тэрхүү 7 эрдэнийг цогцоор нь бүтээсэн түүх бий. Хан төрийн долоон эрдэнэ нь төрийн бат бэх оршин тогтнох, төрийг удирдан жолоодоход тустай түлхүүр зүйлсийг бэлэгддэг ажгуу.
"ХАН ТӨРИЙН ДОЛООН ЭРДЭНЭЭС УЛБААЛААД ӨГҮҮЛРҮҮН..." цааш унших »
АМЬДАА НАРЫН АЛДАА ОНОО
Арван жилд нөгөө ангийн надтай үйлийн үргүй адилхан царайтай, муу сурлагатай гэж жигтэйхэн, охид гамгүй эргүүлдэг, урамгүй баагий байдаг байжулээ. Би тэгээл сургуулийн хүүхдүүдээс, бишээ тэрэнтэй адилхан царай төрхтэй төрсөндөө харамсана, ичнэ гэж ярих юмгүй. Царай зүсний асуудал өнгөрсөн хугацаанд хүндхэн өнгөрсөн бол нэр усны асуудал харин ч давгүй өнгөрсөн. Өдгөө ч ерөнхийдөө давгүй яваа гэж хэлж болох. Яаж овоо улс төрсөг, чинээлэг, эрэлхэг нэр өөртөө олоод өгцийн. Нэг л их зориг зүрхтэй, хэнээс айж эмээдгүү, айхтар нэр өгцөн байгааян.
Энэ дашрамд тэгээд муусайн ч гэсэн амьдаа нарыгаа дурсая гэж бодлоо. Амьдаа нар мэнэ мань шигээ тэгээд хэрэг төвөг, хэл аманд орооцолдох нь элбэг юмөө. Сайдын суудлаас ховхрохжогоод больцон, банк байгуулаад дампууруулцан, бие нь муудсан ч аргагүйн эрхэнд ганц руу ачигдсан, намдаа гомдож өөр намруу урвахжагаа, блог хэмээх чөлөөт орон зайд элдвээр донгоссон гээд түмэн өнгийн, төрөл жаанрын Зоригт байнаа. Нэр нэгтнүүдийн зовлоон гэж... Эднүүсийгээ дэмжиж үедээ дэмжиж, шүүмжлэх үедээ ганц хоёр үг хэлнээ хэлнэ. Тэгжийж л ажил урагшаа явна шүү дээ нтр.

"АМЬДАА НАРЫН АЛДАА ОНОО" цааш унших »
ТӨРИЙНХӨӨ ОРДОНД САРЬЖ ЯВЛАА.
“Төрийн ордон луу ажил хэргийн шугамаар их ордог ч гэсэн саарал ордныхоо үүх түүхийг мэддэг билүү” гэж мэгж томруул суухаас цаашгүүм даа би ч. Энэ муу ордныхоо урталд нь зураг хөргөө татуулж, жагсаж тэмцэж, чулуу мод шидэж, шоу концээрт үзэх нь элбэг бол нээлттэй байж асан хойд талых нь цэцэрлэгт болзоо тогтоож, хайр дурлалаа тунхаглаж, шүдээ угаалцах нь их байлаа. Зүүн, баруун талаар нь харин таксийдаж давхих, пилоонк угаалгах, хүмүүнлэгийн тасарцан охидын араас гүйх, хэлмэгсдэгсдийн хөшөөний тэрүүгээр халамцуу алхах зэргээр хязгаарлагдана.
"ТӨРИЙНХӨӨ ОРДОНД САРЬЖ ЯВЛАА." цааш унших »
БИ ПАЛЕСТИНЫ ТУСГААР ТОГТНОЛЫГ САЙШААН ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
Хүүе цаа чинь “Гаазын зурвас” гэдэг газар гаазтай баллон дэлбэрээд балалж байна гэж мэгч эх орондоо болсон таагүй хэргийг хаа холын бас нэг таагүй үйл явдалтай холбож нтр. Худлаачгүү Ойрхи Дорнодын Гаазын зурваст чинь Израил Палестины дайчдын хооронд цус урсгасан мөргөлдөөн болжийно. Израилчууд нь агаараас дайрч бөмбөгдөөл, тэгэнгүүт хариу цохилт болгож Палестинчууд нь пуужингаар харваал, алаан болжийно доо. Харин ашгүй өчигдөр оройноос тохиролцоо нтрт хүрч дайралтаа түр зогсоосон сураг байна. Яамай даа яамай.
"БИ ПАЛЕСТИНЫ ТУСГААР ТОГТНОЛЫГ САЙШААН ХҮЛЭЭН АВЧ БАЙНА." цааш унших »
"САЙН БОЛ САРДАА НЭГ, ШИЛДЭГ БОЛ ЖИЛДЭЭ НЭГ"
Сайн блогчин сардаа нэг, шилдэг блогчин жилдээ нэг” гэгчээр үе үе л тавидаг болж гэж мэгж бүлт бүлт үсрээл явуул бас ичмээр л дээ... (инээв) Сайнаа ч хат, шилдэгээ ч хат... блогчиноо ч хат, бичдэгээ ч хат... Туулай жилийн хоёр сарын арванд бичлэг шахсанаас хойш "Нэг сар" гэдэг цаг хугацаа өнгөрцөн байхын... Балинч юмаа... хүчлүүлэн барин байж бичлэг шахах ийм гэцүү билүү. “Блог руу чинь орхоор л яаагийгийн өгзөгний зураг байхын” гэж нэг хүн хүчилсийн...
""САЙН БОЛ САРДАА НЭГ, ШИЛДЭГ БОЛ ЖИЛДЭЭ НЭГ"" цааш унших »
МОНГОЛ ЯНХАНЫ ҮНЭ ЦЭНЭ
Гэрэл гэгээтэй сайхан юм бичиж чадахаа байжээ зайлуул. Энэ юүнийх үү, миний толгойнх уу, манай нийгмийнх үү? нтр. “Үнэ цэнэ” гэснээс манайхаан эхлээд зөв бичээд хэвшчмээр байнаа. Муйхараар бодуул “цэнэ биш цэн” гэж бичих ёстойм шиг байгааян. Цэн гэдэг нэг ёсны хэмжүүр байгаам, манай нинжа нар лан, цэн, пүн, ян гээл нүдээ эргэлдүүлээл алтаа жинлэдгүү юү. Үг зүй, тэрминологийн хувьд ийм байна.
"МОНГОЛ ЯНХАНЫ ҮНЭ ЦЭНЭ" цааш унших »
“УЛААНБААТАРЫН ОХИД ХҮҮХНҮҮД УТААН ДУНДАА СҮҮМЭЛЗЭЭД...”
Хан уулын ар, Хатан туулын хөвөөгөөр Еврооп төрхтэй 300 гаруй настай миний хот орших.

Мөсөн гудамж, их барилгын өндөрлөгийг дагаж Баатар хотын сүрлэг оройгоор нар сааралтан алгуурхан аялаж, эмгэн саран аниргүйхэн түгнэ... Улаанбаатарын охид хүүхнүүд утаан дундаа сүүмэлзээд, манан, зэрэглээ, ший янгууны жүжгийн хэлбэр дүрс мэт харагдах. Оюутан залуус, хөгшид өвгөд нийтийн тээврийн умгар тэргэндээ нойрмоглон урагшлах зуур мөнгөний төлөө эцэс төгсгөлгүй дайны баатар болон сэрүүн зүүдлэх. Микрон жолооч Шархадны чиглэл заан хоолой мэдэн төвөгтэй дуугаар орилоход үдшийн бүрийгээс урьдан гэртээ талхны мөнгөтэй харих гэсэн хөлчүү эр гуйван дайван түүнд суух. Миний хотод үдэш бус үнэгэн харанхуй айлчиллаа.

"“УЛААНБААТАРЫН ОХИД ХҮҮХНҮҮД УТААН ДУНДАА СҮҮМЭЛЗЭЭД...”" цааш унших »
(Нийт: 115)